2015.6.15-ны байдлаар “Улаан бурхан” өвчний мэдээлэл

2015 оны 6 сарын 15

Улаанбурханы мэдээ:Улсын хэмжээнд улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол өссөн дүнгээр 16287 бүртгэгдэж судалгаа хийгдсэн, үүнээс 723 лабораториор баталгаажсан, 2795 эмнэлзүйгээр оношлогдсон байна. Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтын мэдээг нэгтгэн авч байна.  Уг нэмэлт дархлаажуулалтад 371971 хүүхэд хамрагдахаас 342884  хүүхэд хамрагдаж, хамралт 92,1%-тай байна. Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн мэдээгээр хөнгөн-21, дунд-24, хүнд-1, давхардаж таригдсан  20 тохиолдол гарсанд тандалт судалгаа хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллаж байна.

“Вакцины зохистой менежмент”-ын үнэлгээний үнэлээч бэлтгэх сургалтанд 8 аймаг, 9 дүүргээс мэргэжилтүүдийг ирүүлж сургалт зохион байгуулж байна. Үүний дараа тэдгээр аймаг, дүүрэгт үнэлгээ хийх юм.

Нийслэлийн 8 дүүргийн хороодод улаанбурханы нэмэлт дархлаажуулалтын төгсгөлийн хамралтын түргэвчилсэн үнэлгээг өнгөрч буй долоо хоногт хийсэн.

Вакцины зохистой менежментийн үнэлгээ хийх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэээр ДЭМБ-ын богино хугацааны зөвлөх мэргэжилтэн ирж ажиллаж байна.

Хил хамгаалах ерөнхий газарт 310 хүн тун, Налайх эмнэлгийн 25 ажилтанд улаанбурханы вакцин тарих арга хэмжээ авч байна.

Одоо ХӨСҮТ-д нийт 762 өвчтөн байгаагаас 493 нь улаанбурхан гэсэн оноштой эмчлэгдэж, 107 нь хүндэвтэр, 25 нь хүнд байна. Өнгөрч буй долоо хоногт 1381 хүн хүлээн авахад хандаж үзүүлснээс 209 нь хэвтэж, эмнэлгээс 166 өвчтөн эдгэрч гарсан байна. Энэ байдлаас үзвэл өмнөх долоо хоногуудтай харьцуулахад улаанбурханы улмаас хоногтоо эмнэлэгт хандаж үйлчлүүлэгсэд  300 орчмоор цөөрч байна. Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн 100 гаруйгаар буурсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22904
0 эможи
keyboard_arrow_up