Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулна
2015 оны 6 сарын 15
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат – Үүл “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/497 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын хөрөнгөнөөс хэрэгжүүлэх гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төслийн жагсаалт, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг төслийг тус тус баталлаа.
Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ –ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.
Мөн батлагдсан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ГЭР ХОРООЛЛЫН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙГ
САЙЖРУУЛАХ АЖЛЫН ЗУРАГ ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
САЙЖРУУЛАХ АЖЛЫН ЗУРАГ ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
/сая төг/
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2015 онд санхүүжих |
1 | Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төсөл /35 байршилд/ | 2015 | 90,0 | 27,0 |
2 | Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төсөл /12 байршилд/ | 2015 | 35,0 | 10,5 |
3 | Баянзүрх дүүргийн гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төсөл /6 байршилд/ | 2015 | 25,0 | 7,5 |
4 | Багануур дүүргийн гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төсөл /6 байршилд/ | 2015 | 25,0 | 7,5 |
5 | Баянгол, Хан-Уул дүүргийн дүүргийн гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төсөл / 6 байршилд/ | 2015 | 25,0 | 7,5 |
ДҮН | 200,0 | 60,0 |
НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ,
ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН
ЗУРАГ ТӨСӨЛ
ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН
ЗУРАГ ТӨСӨЛ
/сая төг/
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2015 онд санхүүжих |
1 | Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг төсөл | 2015-2016 | 150,0 | 75,0 |
ДҮН | 150,0 | 75,0 |
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22892
0 эможи