Төрийн байгууллагын ажлын цагийг өөрчилж магадгүй
2015 оны 6 сарын 13
Нийслэл төв замуудад хийгдэж байгаа шугам сүлжээ зам засварын ажлаас шалтгаалан замын хөдөлгөөнийг зохицуулах үүднээс төрийн байгууллагын ажлын цагийг өөрчилж магадгүй байгаа аж. Энэ асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлөийн хурлаар ирэх долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэх гэнэ.
Ийнхүү төрийн байгууллагуудын ажил эхлэх цагт өөрчлөлт оруулснаар зам засвараас үүдэн гарах замын хөдөлгөөний ачааллыг багасгах нэг арга гэж нийслэлийн удирдлагууд үзэж байна.
Өмнө нь 08.00 цагаас эхэлдэг байсан ажлын цагийг сургууль, цэцэрлэгийн ажиллах цагтай уялдуулан хойшлуулсан бөгөөд сургууль, цэцэрлэг амарсан энэ үед дахин өөрчлөх нь зам засварын үеийн хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22884
0 эможи