ХУД-ийн 18-р сургуулийн “Эрдмийн баяр”-т Засаг дарга Ж.Ганхуяг оролцлоо

2015 оны 6 сарын 12

2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хан-уул  дүүргийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн Эрдмийн баяр дээр Хан-уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг оролцож, нийт сурагчидад мэндчилгээ дэвшүүлж, цаашдын сурлага хөдөлмөрын их үйлсэд нь амжилт хүсэж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөлөө. Тус сургууль нь Боловсролын 12 жилийн системтэй болсоноос хойшхи анхны төгсөлтөө хийж байна. Уг арга хэмжээний үеэр Засаг дарга Ж.Ганхуяг нь Засаг даргын “Өргөмжлөл” мөнгөн шагналаар 18-р сургуулийн багш Д.Оюунцэцэг, 12А  ангийн сурагч Д.Мөнхнасанд дүүргийн “Шилдэг сурагч” өргөмжлөл, мөнгөн шагнал, Дүүргийн ИТХ-аас 2 сурагчид “Манлайлагч сурагч” өргөмжлөлийг тус тус гардууллаа.

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22881
0 эможи
keyboard_arrow_up