Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлууд

2015 оны 6 сарын 12

09:30 цагт БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцана. Утас:99106727


10:00 цагт Монголын жимс, жимсгэнэ судлаачдын уулзалт, хэлэлцүүлэг  ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд эхлэнэ. Утас 99072224

 

11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Хүүхдийн хөдөлмөрийн дэлхийн өдрийг тохиолдуулан Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Хүүхдийг ивээх сан, Хөдөлмөрийн сүлжээ ТББ-аас мэдээлэл хийнэ.


11:00 цагт Хууль сахиулахын их сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн төгсөгчдөд цол, энгэрийн тэмдэг, диплом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Утас:88115446, 88013108


11:40 цагт сэтгүүлч, орчуулагч Х.Эрдэнэцэцэгийн "Анхилуун ургамлын увидас" номын нээлт Интерном их дэлгүүрийн хоёр давхарт болно. Утас: 99168876


12:30 цагт ирэх ням гарагт буюу энэ сарын 14-нд болох Нийслэлийн дагуул хот Налайхын захирагчийн сонгуульд нэр дэвшиж буй Дашзэвэгийн Цогоо сонгуультай холбоотой ноцтой баримтыг "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийнхэнд дэлгэнэ.


14:00 цагт хог хаягдлын хуваарь, иргэдийн оролцоотой хэрэгжүүлсэн тохижилтын төслүүдийн талаар танилцуулах хурал Чингис зочид буудалд болно. Утас:96586689


14:00 цагт Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийн хүндэтгэлийн хуралдаан Соёлын Төв өргөөнд болно. Утас 91989890


14:00 цагт Төрийн орон сууцны корпораци Батлан хамгаалах яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна. Арга хэмжээ Батлан хамгаалахын яамны байранд болно. Утас: 89093049


14:00 цагт “Д аминдэмийн хүний биемахбодид гүйцэтгэх үүрэг, түүний дутал” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны доктор У.Цэрэндолгор Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хурлын зааланд лекц уншина. Утас 99124735

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22858
0 эможи
keyboard_arrow_up