Бүтээлч Монгол-2015 үзэсгэлэн худалдаа болно

2015 оны 6 сарын 10

Аж Үйлдвэрийн Яам, “Мишээл групп” ХХК хамтран “Бүтээлч Монгол-2015”  үзэсгэлэн-худалдааг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

ЗОРИЛГО    

Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Засгийн газрын “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, урамшуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд таниулах, борлуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах зорилготой.

ҮЗЭСГЭЛЭНД:

         Малгай, бүс

         Дээл, хүрэм

         Гутал, цүнх

         Хөөрөг, даалин

         Гоёл чимэглэл, гар урлал

         Ноос, ноолууран хувцас

         Бэлэг дурсгал

         Бусад гэсэн чиглэлийн үндэсний үйлвэрлэгч хувь хүн, албан байгууллагууд оролцоно.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН МЭДЭЭЛЭЛ

-           150 гаруй оролцогч байгууллага

-           8 000 үзэгч, сонирхогч

-           Маркетингийн зар сурталчилгаа: Tелевиз, FM, Сонин, SMS, E-МАЙЛ маркетинг

ХУГАЦАА

 

•           2015 оны 06 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд (4 өдөр), өдөр бүр 10:00-19:00 цагийн хооронд.

•           Нээлт: Мишээл Экспо төв. 06 дугаар сарын 26-ны өдрийн 13.00 цагт

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛБАЙ, БҮРТГЭЛ:

•           Үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгууллагууд оролцох хүсэлтээ урьдчилан ирүүлснээр талбай хуваарилалтыг зохион байгуулна.

•       Үзэсгэлэнгийн талбайг өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан, тусгайлан зохиомжилж, тохижуулах боломжтой бөгөөд энэ үедээ стэндийн зааварчилгааг мөрдөх шаардлагатай.

•           Бүртгэл 2015 оны 06-р сарын 20-ны өдрийг хүртэл Мишээл групп ХХК-ийн байранд явагдана.

Хаяг: ХУД, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байр 3 давхарт. Утас: 99099511. 96360005

ТӨЛБӨР:

•           Талбайн төлбөрийг үзэсгэлэнд оролцогчдын сонгосон талбайн байрлал, хэмжээ зэргийг харгалзан тогтоосон болно.

•           Оролцогч талбайн сонголт хийхдээ түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлнө.

•           Үнэ 1 м2 = 46.000₮  /Энэхүү үнэлгээ нь 4 өдрийн хөлс/                         

                                  ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:   АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, МИШЭЭЛ ГРУПП ХХК

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22806
0 эможи
keyboard_arrow_up