Хонконгийн аялал жуучлалын үзэсгэлэнд Улаанбаатар хотыг сурталчилна

2015 оны 6 сарын 10

Хонконгийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, “МИАТ” ХК, “Жуулчин”, “Нью Жуулчин” компаниуд хамтран 6 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд оролцоход бэлэн боллоо.  

Тус үзэсгэлэнд 49 орны 483 байгууллага оролцож байгаа бөгөөд 4 өдөр үргэлжлэх юм. Эхний өдөр мэргэжлийн байгууллагуудад, дараагийн өдрүүдэд олон нийтэд нээлттэй болно. Нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх 'Найрсаг Улаанбаатар' хөтөлбөрт хөрш орнууд, шууд нислэг бүхий хотууд руу чиглэсэн гадаад сурталчилгааг идэвхжүүлэх зорилт тавьсны дагуу үзэсгэлэнгийн төв хэсгийн 18 метр квадрат талбайд Монгол улс, Улаанбаатар хот гэсэн талбайг тохижуулан оролцож байна.

 


Өнгөрсөн онд БНХАУ-ын 115 сая иргэн гадаадад жуулчилсан байна. Үүний дийлэнхийг Шанхай, Бээжин, Хонконг, Гуанжоу зэрэг томоохон хотын иргэд бүрдүүлж байгаа юм. Хонконг-Улаанбаатарын хооронд 7 хоногт 5 шууд нислэг хийдэг, Монгол Улсын Ерөнхий консулын газраас шуурхай виз авах боломжтой зэрэг нь тус засаг захиргааны онцгой бүсийн жуулчдыг татах давуу тал болдог. Тус бүсийн жуулчдыг хүлээн авах бэлтгэлийг хангах зорилгоор Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дээд шагнал Үлиссийн нэрэмжит судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чоныг Улаанбаатар хотод урьж, жуулчидтай харилцдаг төрийн байгууллагууд, Улаанбаатар хотын зочид буудал, зоогийн газрын менежерүүдийг сургалтад хамруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22797
0 эможи
keyboard_arrow_up