Налайх хотын Захирагчийг сонгох сонгууль энэ ням гарагт болно

2015 оны 6 сарын 10

Нийслэлийн Налайх дүүрэгт хот байгуулж, хотын Захирагчийн сонгох сонгуулийг 06 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах гэж байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 сарын 18-ны өдрийн “Нэгдсэн хороог байгуулж, нутаг дэвсгэрийнг сонгуулийн хэсэгт хуваах тухай” 87 дугаар тогтоолын дагуу Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулах Нэгдсэн хороог 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.

 

Захирагчийн сонгуулийг Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 7-р хорооны хэсэгт хороо тус бүрт байгуулсан бөгөөд хэсгийн хороог тухайн хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэс, Налайх хотын эдэлбэр газрын заагаар хязгаарлаж тогтоожээ. Налайх дүүргийн Захирагчийн сонгуульд найман нэр дэвшигч дэвшиж байна. 6 хэсгийн хорооны нэрсийн жагсаалтад орсон 20263 иргэн сонгуульд оролцох эрхтэй бөгөөд сонгууль 2015 оны 06 дугаар сарын 14-ний ням гарагт 07-22 цагийн хооронд болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22793
0 эможи
keyboard_arrow_up