НИТХ-ынын Тэргүүлэгчид энэ долоо хоногт хуралдана
Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 12-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ.
Үүнд:
Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 барилга байгууламж /
Хөрөнгө бүртгэн авах тухай / Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 3 барилга /
Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Энхийн санаа өрхийн эмнэлгийн барилга /
Хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх тухай / Энхтайваны өргөн чөлөөний авто зам доогуурх цэвэр усны шугам сүлжээ /
Гэр хорооллын төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /
Нийслэлийн ИТХ – ын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах
Нэрэмжит болгох тухай / Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг Монгол Улсын гавъяат эмч, доктор, профессор Ш.Доржжадамбын нэрэмжит болгох /
Шагналд тодорхойлох тухай
Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай
Нийслэлийн ИТХ – ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай
/ Нийслэлийн ИТХ – ын Хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /
/Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай /Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник, эдийн засгийн үндэслэл /243,3 га/
Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллыг шинэчлэн дахин төлөвлөлт / 53 га /
Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай /2116,0 га /
Нийслэлийн ИТХ – ын Хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.