Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 6 сарын 10

09:00 цагт "Бага боловсрол нөхөн олгоход орон нутгийн удирдлагын үүрэг оролцоо" сэдэвт семинар  Багшийн хөгжлийн ордны 2 давхрын хурлын танхимд болно. Утас: 88027357


09:30 цагт Мэдээллийн технологийн үндэсний паркт "Мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөгжил" сэдвийн дор мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан семинар болно. Утас: 99107647


10:00 цагт Хорих ангиас суллагдсан болон тэнсэн харгалзах ял авсан 400 гаруй иргэнийг нийгэмшүүлэх, ажлын байраар хангах, мэргэжил олгох чиглэлээр томоохон арга хэмжээний хүрээнд СХД-ийн удирдлагууд тэдгээр иргэдтэй хийх уулзалт "Соёмбо" кино театрт болно. Утас: 88734504


10:00 цагт "Ганзам" 20-р сургууль дээр Ерөнхий боловсролын 5 сургуулийн хамтарсан бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох ёслолын ажиллагаа болно. Ёслолын ажиллагаанд УИХ-ын зарим гишүүд, холбогдох албаныхан ирнэ. Утас: 89891524


10:00 цагт Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа мэдээллийн үндэсний төв /Хан-Уул дүүрэгт ТВ-5 телевизийн яг хажууд/-ийн байранд "Хүүхэд бол бидний ирээдүй" өдөрлөг болно.  Утас: 91915340


10:30 цагт Элэгний С вирусыг эмчлэх "Харвони" эмийг Монгол Улсад хэдэн төгрөгөөр нийлүүлэхээр болсноо АНУ-ын "Gilead Sciences" компанийн удирдлагууд албан ёсоор зарлан баталгаажуулна. Арга хэмжээ ЭМСЯ-ны хурлын А зааланд болно. Утас: 99991633


11:00 цагт МҮХАҮТанхим, Зээлийн батлан даалтын сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх мөн орон нутгийн 9-н салбар танхимыг төлөөлөгчөөр сонгох зорилгоор Танхимын 404 тоотод хамтын ажиллагааны "Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурах арга хэмжээ болно. Утас: 70109090


11:30 цагт "Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо" Зүүн хойд Азийн манлайлагч залуучуудын чуулга уулзалтын талаарх хэвлэлийн хурал "Монгол Ньюс" мэдээллийн төвд  болно.


12:00 цагт Гэрэл зургийн сурвалжлагч Б.Рэнцэндоржийн "Нарантуул" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Хаан банк дахь "Улаан гэр" галлерейд болно. Утас: 88708969


12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Английн Үндэсний Балетын гоцлооч Лорета Самерскэйлс, ДБЭЧ-ын гоцлооч О.Ганцоож нар "Жизель" балетад хамтран тоглохоор болсон талаар сонирхолтой мэдээлэл өгнө.


12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Гамшгийн эсрэг төв, Гал үндэстэн холбоо, орон нутгийн иргэдийн төлөөлөл Гацууртын орд, Ноён уулын асуудлаар мэдээлэл хийнэ.


14:00 цагт Чингис хааны Dynastic Orden-ы түүхээр хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхэд бохир улстөрчид дахин халдаж, Буддын шашны мухар сүсгээр хүн төрөлхтөнд хортой мэдээлэл түгээж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд болно. Утас: 300995


16:00 цагт "Зангараг" Монголын уран сайхны шинэ киноны нээлт "Тэнгис" кино театрт болно.  Утас: 99415070

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22771
0 эможи
keyboard_arrow_up