Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс санаачлан сайн дурын нийгмийн үйлчилгээг өрнүүллээ

2015 оны 6 сарын 09

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс иргэдийн санаачлага дээр тулгуурлан хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа нийгмийн халамжийн зорилтот бүлгийн иргэдийг сайн дурын нийгмийн үйлчилгээнд хамрууллаа. Уг ажлыг хүрээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа 199 иргэн нийгмийн сайн сайхны төлөө ажиласан бөгөөд хийсэн ажлаас дурдвал 1,2,3,11-р хорооны 25 иргэн Зайсангийн гүүр хавийн Туул голын 2 тал, 4,5,6,7,8-р хорооны 70 иргэн Яармагийн Туулын гүүрнээс хуучнаар Нисэхийн цагаан хаалга хүртлэх замын 2 тал, 9,10,16-р хорооны 40 иргэн Нисэхийн цагаан хаалганаас Морингийн даваа хүртлэх замын 2 тал, 12-р хорооны 21 иргэн хорооны нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн талбай,  13-р хорооны 23 иргэн хорооны төв замын урд талын нийтийн эзэмшлийн талбайн хог буюу нийтдээ 1200 га талбайн хогийг цэвэрлэж, 14-р хорооны 20 иргэн хорооны нутаг дэвсгэрийн шинээр байгуулагдаж байгаа хөлбөмбөгийн талбайг тохижуулах ажлыг тус тус хийсэн байна.

Түүвэрлэсэн хогийг Улаанбаатар нэгтгэл болон Хан-Уул дүүргийн ТҮТ-ийн машинууд зөөвөрлөн төвлөрсөн хогийг цэг дээр асгаж байсан нь ажлын үр дүнд сайн нөлөө үзүүллээ.

Нийт 199 иргэний сайн дураар үнэ хөлсгүй хийсэн ажлыг 1 өдрийн ажлын жишиг үнэ болох 24000 төгрөгөөр тооцвол 4776000 төгрөг болж байгаа нь эдийн засаг хүндрэлтэй өнөө үед цагаа олсон чухал ажил болсон байна.

Зөвхөн энэ удаагийн зохион байгуулсан ажил төдийгүй өөр олон төрлийн сайн дурын нийгмийн үйлчилгээг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс дэмжин өрнүүлж байгаа нь Засгийн газраас дэвшүүлсэн нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болох төдийгүй нийгмийн халамжийн мэргэжилтнүүд уг үйлсэд олон нийтийг татан оролцуулах тал дээр манлайлан  ажиллаж, нийгмийн халамжийн зорилтот бүлгийн иргэдийн сэтгэлгээг өөрчилж, нийгмийн халамж хүртээд зогсохгүй нийгэмдээ сайн үйлс бүтээж болох юм гэсэн эерэг хандлагыг бий болгож байгаагаараа чухал ажил болж байна.

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22760
0 эможи
keyboard_arrow_up