БАЯРТ МЭДЭЭ: “Нэхмэлийн шар” байрнуудыг дахин төлөвлөн,барилгажуулах ажил эхэллээ

2015 оны 6 сарын 09

Хан-Уул дүүргийн 2,3-р хорооны “Нэхмэлийн шар” гэх тодотголтой нийт 20 байранд 450 орон сууц өмчлөгч, 40 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байруудыг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай  орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу буулгаж дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэр гарсан билээ.

 

Эдгээр 20 байрыг 5 багц болгон хувааж тендер зарласан бөгөөд 3-р багцад шалгарсан “Нутгийн буян групп” ХХК нь 44 орон сууц өмчлөгч, 4 аж ахуй нэгж байгууллагатай 3 талт гэрээ байгуулах бөгөөд нэхмэлийн 15, 19-р байрны 0,56 га талбарт 416 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах үйлчилгээ, оффисын барилга байгууламжийг барьж байгуулах юм.  

Мөн эхний ээлжинд 14-р байрыг буулган 160 айлын орон сууцны барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр боллоо.  Ёслолын ажиллагаанд ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, НЕТГ-ын орлогч дарга Э.Анар, Нутгийн буян групп ххк-ын ерөнхий захирал Л.Бат-Орших зэрэг албаны бусад хүмүүс оролцлоо. Ийнхүү ашиглалтын шаардлага хангахгүй болсон “Нэхмэлийн шар” гэх тодотголтой байрнуудыг буулгаж дахин төлөвлөн барилгажуулах ажил эхэллээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22737
0 эможи
keyboard_arrow_up