Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 6 сарын 09

09:00 цагт Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, Азийн хөгжлийн банктай хамтран "Арьс, шир-2015" зөвлөгөөнийг "Corporate" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна. Утас: 88022804, 88989878


09:00 цагт "Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийг бэхжүүлэх нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал "Blue sky" зочид буудлын хурлын танхимд болно. Энэ үеэр Монгол орны бэлчээр хэт ашиглалтанд өртөж, доройтох хэмжээнд хүрсэн үү, бэлчээрийн экологи ба менежмент зэрэг асуудлаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Хуралд АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл, ХХАА-н дэд сайд Б.Батзориг нар оролцоно. Утас: 99072224


10:30 цагт НМХГ-ын хурлын танхимд "Иргэн бүр эрсдэлгүй орчинд" сарын аяны үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал болно.  Утас: 91887887


11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд  Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлын талаар Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны албанаас мэдээлэл хийнэ.


11:00 цагт БСШУЯ-аас хэрэгжүүлж буй "Авьяас” хөтөлбөрийн хүрээнд сурагчдын нас сэтгэхүйн онцлогт нь тохируулсан легоробот сургалтын кабинет болон клубыг тохижуулах, сургалт үйл ажиллагаа явуулахад зориулсан иж бүрэн техник хэрэгслийг БСШУ-ны сайд Л.Гантөмөр ЕБС-иудад гардуулж өгнө. Арга хэмжээ БСШУЯ-ны 401 тоотод болно. Утас: 98119897, 91913865


12:30 цагт орчин үеийн технологи, зураг төслөөр хүүхдэд зориулан тохижуулсан  шинэ тасгийн нээлт Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт болно.


13:00 цагт “Сэтгэлийн жигүүр" төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн сэтгэл санааг өөдрөг байлгах, өвчнөө мартан хурдан эдгэрэхэд туслах зорилготой тав тухтай орчиныг бүрдүүлсэн хүүхдийн өрөөг хүлээлгэн өгөх нээлт ЧД-ийн нэгдсэн эмнэлэг 5 давхар хүүхдийн тасаг /СУИС-ийн урд тал 7 давхар байр/ -т болно.
Утас: 96090908


16:00 цагт Олон улсын Улаанбаатар их сургуулийн шинэ “Б” байрны 2 дугаар давхрын хурлын танхимд түүхийн шинжлэх ухааны доктор Ч.Дашдаваагийн туурвисан “Сэхээтний төөрөгдөл: профессор Ринчен” номын нээлт болно. Утас: 9916 6672, 9116 3399.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22715
0 эможи
keyboard_arrow_up