Хан-Уул дүүргийн 1-р хороо “Иргэдэд үйлчлэх төв”-тэй боллоо

2015 оны 6 сарын 08

Хан-Уул дүүргийн  1 дүгээр хороо нь  157  га газар нутагтай, 2300 гаруй өрхийн 10,000 орчим хүн амтайгаар өдрөөс өдөрт өргөжин тэлж барилгажилт, хүн амын механик өсөлт ихээхэн хурдацтай өсөн нэмэгдэж байна.

Энэ ч үүднээс төрийн үйлчилгээг иргэддээ түргэн шуурхай нэг цэгээс хүргэхээр тус дүүргийн 1-р хороо “Иргэдэд үйлчлэх төв”-ыг ашиглалтанд оруулж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд тус хороодын иргэд болон Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдын нарийн бичгийн дарга Б.Бас-Оргил, Хан-Уул дүүргийн 1-р хорооны Засаг дарга Б.Болд тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр 1-р хорооны иргэд “Иргэдэд үйлчлэх төв”-тэй болж байгаадаа маш их талархаж байна гэсэн юм. Одооноос эхлэн тус хорооны иргэд өөрийн санал гомдол, талархал, шүүмж, мэдэгдэл нэг бүрийг үйлчилгээний ажилтанд хэлж түргэн шуурхай шийдвэрлүүлэх боломжтой болсондоо баяртай байлаа.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22701
0 эможи
keyboard_arrow_up