“Улаанбаатар Марафон-2015” олон улсын гүйлтэд 18 мянга орчим хүн оролцлоо

2015 оны 6 сарын 06

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоол, "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор "Улаанбаатар Марафон-2015" олон улсын гүйлтийг өнөөдөр зохион байгууллаа. Гүйлтийн тэмцээн мэргэжлийн буюу марафон, сонирхогчдын гэсэн 2 төрлөөр явагдсан юм.

 

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд нийт 18 мянга орчим хүн хамрагдсан гэдгээрээ энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдийг бодвол илүү өргөн хүрээтэй байлаа.

Тус тэмцээнд сонирхогчдын гүйлтийг 4 насны ангиллаар 3 зайд зохион байгуулсан бөгөөд марафон гүйлтээр тогтмол хичээллэгчдийн дунд хагас марафон /21095 м/, бүтэн марафон /42195м/ гэсэн төрлүүдээр тэмцээн болж өндөрлөлөө.

Тэгвэл эл марафон тэмцээнд  дүүрэг болон аж ахуйн нэгжүүд маш ихдэвхтэй оролцлоо. Тэр дундаа Хан-Уул дүүрэгээс 62 байгууллагын 1700 гаруй иргэд болон дүүргийн 20-иод хэлтэс албад, 16 хороо оролцжээ. Мөн Дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, ИХТ-ийн дарга Д.Батбилэг, тус дүүргийн Спорт хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ, 52-р сургуулийн захирал Б.Балган нар “Улаанбаатар Марафон-2015” олон улсын тэмцээнд өөрсдийн биеэр амжилттай оролцлоо.

Тэрээр Хан-Уул дүүргийн хувьд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт хоёр дахь жилдээ амжилттай оролцож байгаа бөгөөд өмнөх жил 2000 гаруй иргэд, аж ахуйн нэгж хамрагдаж байсан бол энэ жил албан ёсоор 1700 гаруй иргэд бүртгүүлжээ.    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22654
0 эможи
keyboard_arrow_up