Хан-Уул дүүрэг САМО институдтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2015 оны 6 сарын 05

Хан-Уул дүүргийн 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан дүүргийн нутаг  дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлэх зорилгоор Тайж группын харьяа Хүнсний эрдэм шинжилгээний, үйлдвэрлэлийн “САМО” институттэй хамтран ажиллах санамж бичигч гарын үсэг зурлаа.

 

  Санамж бичгийн хүрээнд “Монгол улсын хүнсний бүртээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Монгол улсын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүн амыг аюулгүй, баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр хүртээмжтэй хангахад төрийн захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажиллахаар болжээ.

Энэхүү санамж бичгийн зорилго нь  хуулиудыг хэрэгжилтийг хангах, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид болон нийтийн хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд мэргэжлийн бодит туслалцаа дэмжлэг үзүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж хүнсний бүх сүлжээн дэх чанар, аюулгүй байдлыг хангах юм байна. Мөн хоёр тал сургалт мэдээлэл, эрдэм шинжилгээ, судалгаа туршилт, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах юм байна.

Энэхүү санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Тайж группын ерөнхийлөгч Л.Ганпүрэв тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Зураг


 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22629
0 эможи
keyboard_arrow_up