Ханбатын Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2015 оны 6 сарын 04

Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн 9Б ангийн сурагч Б.Ану-Дарийн санаачлагаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ханбат Их сургуультай өнөөдөр хамтын ажиллагааны  гэрээ байгууллаа. Энэ үйл ажиллагаанд 52-р сургуулийн захирал Б.Балган, БНСУ-ын Ханбат Их сургуулийн Олон улсын харилцааны албаны проффессор Хан Хэ Жинг тэргүүтэй хүмүүс оролцож гэрээнд гарын үсэг зурсан юм. Тус гэрээгээр сурагч солилцоо, анги танхим тохижуулах, соёлын болон солонгос хэлний хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна.

Гэрээнд зааснаар солонгос хэлний мэдлэгтэй, сурлагын өндөр амжилт гаргасан нэг хүүхдийг жил бүр үнэ төлбөргүй суралцуулхаар болжээ. Энэ жил 52-р сургууль 12-р ангийн гучин есөн хүүхэдтэй нэг анги төгсгөж байгаа гэнэ. Энэ ангиас Бүгд Найрамдах Солонгос улсад суралцах хүсэлтэй сурагчдын бүртгэлийг авч байгаа бөгөөд одоогийн байдлаар 9 хүүхэд бүртгүүлсэн байна.

Ханбатын Их сургууль нь улсдаа шинжлэх ухаан, техник технологи, инженерийн сургалтаараа тэргүүлдэг бөгөөд хэлний мэдлэг өндөр байх шаардлагатай. Тиймээс орчинд нь очиж хэлээ сайжруулаад сургуульдаа сурах хүсэлтэй сурагч 70 хувийн бүрэн хөнгөлөлттэй суралцах боломжтой аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22589
0 эможи
keyboard_arrow_up