Үндэсний нэрийн бүтээгдэхүүн”-ий сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна
Хэрэглэгчийн таашаалд нийцсэн, импортыг орлох, экспортын болон экологийн цэвэр бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор явуулж байгаа “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн”-д нэр дэвшүүлэх бүтээгдэхүүний сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтанд оролцох бүтээгдэхүүний мэдээллийг Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 99 дүгээр тушаалаар батлагдсан “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн шалгаруулах журам”-ын шалгуур үзүүлэлт, хавсралтын дагуу 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст ирүүлнэ үү.
Шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг харъяа хорооны Хөдөлмөрийн мэргэжилтэн болон Хөдөлмөрийн хэлтсийн Аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэнтэй холбогдон авч болно.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС