“ХӨТЛӨХ УРЛАГ”-ийн сургалт зохион байгуулагдлаа

2015 оны 6 сарын 03

ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнгөрсөн 03 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шууд ардчилал хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн билээ. Санамж бичгийн хүрээнд Хан-Уул дүүргийн "Үндсэн дүрэм" боловсруулж иргэдээр хэлэлцүүлэн, батлах ажил хийгдэх бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 26-29- ны хороонд "Хөтлөх урлаг"-ийн сургалтыг зохион байгууллаа. Уг сургалт 2015 оны 05 дугаар сарын 26-29-ны хооронд дүүргийн Төв иргэний танхимд явагдаж, сургалтанд оролцогчид олон нийтийн хурал, хэлэлцүүлэг хөтлөх чадавхи эзэмшиж гэрчилгээгээ гардан авлаа.

Хамтран ажиллах гэрээний дагуу "Дүүргийн Үндсэн дүрэм" боловсруулах Ажлын хэсэг байгуулагдаж хороо бүрт хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллахаар болоод байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22501
0 эможи
keyboard_arrow_up