ХУД-ийн 1-р хороо “ЭХ ҮРСИЙН БАЯР”-аа тэмдэглэлээ

2015 оны 5 сарын 30

Хан-Уул дүүргийн 1-р хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ЭХ ҮРСИЙН БАЯР"-ын өдөрлөг өнөөдөр боллоо.
Хан-Уул дүүргийн 1-р хорооны хувьд 10 мянга гаруй иргэдтэй үүнээс 2000 орчим хүүхэдтэй ХУД-ийн хамгийн олон хүүхэдтэй хороонд тооцогддог  байна. Тиймээс жил бүр хүүхдүүдэд зориулсан арга хэмжээг байнга зохион байгуулдаг аж.
“ЭХ ҮРСИЙН БАЯР”-ын арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Байдраг, ХУД-ийн удирдлагууд, Хан-Уул дүүргийн 1-р хорооны Засаг дарга Б.Болд оролцож хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Хүүхэд, багачууддаа зориулан циркийн үзүүлбэр, 52-р сургууль, 53, 67-р цэцэрлэгийн авъяаслаг хүүхэд, багачуудын урлагийн тоглолт, амьд хөгжмийн хамтлаг, дуучид, дугуй, ролькны үзүүлбэр, хөгжөөнт хөл бөмбөг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаас гадна сагсан бөмбөг, гүйлт, дугуй, ролькны уралдаан, цардмал замын зураг, Олон улсын шатрын холбооны их мастер Ч.Хүрэлбаатар 20 хүүхэдтэй зэрэг тоглох шатрын тэмцээн, түргэн идэлт, АХА зэрэг тэмцээн, уралдаанд бяцхан тамирчдынхаа авхаалж самбаа хурд хүчийг сорилоо.

123

123

123

123

123

123

123

123

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22419
0 эможи
keyboard_arrow_up