Хан-Уул дүүрэг ахмад настнууддаа буцалцгүй тусламж үзүүллээ
Хан-Уул дүүргийн Ахмадын хорооноос дүүргийнхээ амжиргааны түвшин доогуур ганц бие, харж асрах хүнгүй зайлшгүй анхаарах шаардлагатай тэтгэвэрээс өөр орлогогүй ахмад настнуудад болон ахмадын байгууллагад олон жил идэвхи зүтгэл гарган ажилласан ахмад ажилтануудад нэг удаагийн мөнгөн тусламжийг улсын хэмжээнд анх удаа олголоо. Ахмад буурлууддаа ХУД-ын Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Ахмадын хорооны дарга Л.Хадбаатар болон албаны хүмүүс оролцож ахмадуудаа тусламжийг гардуулан өглөө.
Энэ буцалтгүй тусламж нь тэдний өдөр тутмын амьдралд тохиолдож байгаа ахуйн хэрэглээний болон эрүүл мэндэд нь зайлшгүй шаардлагатай байгаа эм тарианы болон эмчилгээний зардалд нь санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой аж.
Энэ үеэр 23 ахмадад нийт дөрвөн сая есөн зуун мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлжээ. Манай улсын “Ахмад настаны нийгмийн хамгааллын тухай хуулинд” заасан нийгмийн халамж үйлчилгээ, тусламж хөнгөлөлтөөс гадна олгож буй анхны томоохон тусламж юм байна.