Торгуулиа онлайнаар төлөх боломжтой боллоо

2015 оны 5 сарын 29

Замын хөдөлгөөнд оролцож байгаад зөрчил гаргасан бол оршин суугаа хаягаар нь торгуулийн хуудас очиж байгаа бөгөөд торгуулиа төлөхийн тулд иргэд банкинд дугаарлан зогсох болсон. Тэгвэл торгуулийн төлбөрийг онлайнаар төлж болох юм байна. Ингэхдээ Torguuli.mn цахим хуудас руу нэвтрэн орж, өөрийн машины улсын дугаараар шүүж торгуулийн үлдэгдэл байгаа эсэхээ шалгах аж. 

Та аль ч банкаар торгуулийн хуудасны төлбөрөө төрийн сангийн дансанд тушаах боломжтой. Үүнд: Хурд хэтрүүлсэн болон улаан гэрлээр уулзварт нэвтэрсэн - 200000985 данс Энхтайваны өргөн чөлөөний 1-р эгнээгээр зорчсон - 200000947 данс Замын цагдаагийн POLICE READER терминалаар торгуулсан - 200000952 данс Гүйлгээний утга гэдэгт торгуулийн хуудасны кодыг оруулах юм байна. Онлайнаар төлөхдөө өөрийн үйлчлүүлдэг банкны Интернет банк эсвэл Мобайл банкаар нэвтрээд харгалзах утгуудыг бөглөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22359
0 эможи
keyboard_arrow_up