ХУТ-т ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна

2015 оны 5 сарын 28

    ХУД-ийн Тохижилт үйлчилгээний төвийн ногоон байгууламжийн талбайг зүлэгжүүлэх ажлыг 2014 оны 03-р сарын 25-аас эхэлж хөрс боловсруулалтын ажлыг агротехнологийн дагуу хийж одоогийн байдлаар нийт 8900 м2 талбайн хөрсийг хүрзээр 20-25 см гүнд хагалж, хагалсан хөрсийг нарийн шигшүүрээр  шигшилт хийн гарсан хог чулууг нь ялгаж ачиж тэээвэрлүүлсэн байна. Хөрс боловсруулалт хийгдсэн талбайд хар шороог буулгаж гишгилт хийн тараасан бөгөөд модны тогоо сийрүүлэх усалгаа арчилгааг гардан гүйцэтгэж байна. Мөн талбайд модны тогоог ухаж бэлтгэн нийт 1600 ширхэг мод бутыг тарьж 1500 у/м ургамалан хашлагыг сийрүүлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22328
0 эможи
keyboard_arrow_up