Нийслэлийн өнгө үзэмжийг нэмж, моддыг гоёлоо
Нийслэлийн өнгө үзэмжийг нэмж, залуусыг байгаль эх дэлхийгээ хайрлахыг уриалсан “Эзэнтэй мод” төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Уг төсөл нь 2014 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд модны холтос нь унаж нүцгэрсэн хэсэг болон өөрийн өвөрмөц тогтоц болох уртай хэсэгт нь тохирсон амьтан болон байгалийн зураг зурж, эдгээр мод эзэнтэй гэдгийг олон нийтэд мэдрүүлж байгаа гэдгийг төсөл санаачлагч JCI Эко байгууллагын хамт олоны зүгээс мэдээлж байна.
Төслийн арга хэмжээ нь 06 дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд зурсан зургаа сошиал сувгуудад цацаж 06 дугаар сарын 19-ны өдөр хаалтын ажиллагаа болохоор төлөвлөгдөж байгаа юм байна.
Оролцогч, зураач хүүхдүүд хотынхоо моддыг гоёж буйдаа ихээхэн сэтгэл хангалуун байна. Нэг модыг будахад багагүй хэмжээний будаг ордог бөгөөд зардлыг нь ихэвчлэн эцэг эхүүд нь гаргаж байгаа аж.