“Гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулалт”-ын суурь судалгааг иргэдтэй хамтран хийнэ

2015 оны 5 сарын 25

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягын А/104 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан анхдугаар өргөтгөсөн хуралдаан 2015 оны 05 сарын 21-ны өдөр боллоо. Нийслэл, дүүргээс дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны бодлого хэрэгжилтийг ханган ажиллахад тухайн сонгосон байршил дэх газар өмчлөгчдийн талаарх суурь судалгаа зайлшгүй шаардлагатай болдог. Тухайн иргэн дахин төлөвлөлтийн талаарх мэдлэг мэдээлэлтэй эсэх, /Гүйцэтгэгч компанитай гэрээлэхэд бэлэн эсэх/, бичиг баримтын бүрэн байдал, хашаандаа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг эсэх, дахин төлөвлөлтийн ямар хэлбэрийг сонгож байгаа, байшин сууцны хийгдсэн материал,  дулаан, бохирын нөхцөл, боловсрол, орлогын байдал зэргийг тодорхойлсоноор ижил төсөөтэй сонирхол, зөрчлүүдийг нэгтгэн нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээ аван шийдвэрлэх шаардлагатай юм. Иймд дахин төлөвлөлтийн төслийн ажлуудыг эрчимжүүлэхийн тулд суурь судалгаа маш сайн хийгдсэн байх ёстой. Харин энэ ажлын хүрээнд Яармагийн гэр хорооллын бүсээс энэ төрлийн асуулга бүхий судалгааны ажлыг авахаар болжээ. Тус судалгааны үр дүндээ үндэслэн цаашдын стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллахаар ажлын хэсэг төлөвлөөд байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22159
0 эможи
keyboard_arrow_up