“САЙН ҮЙЛСИЙН АЯН” зохион байгууллаа

2015 оны 5 сарын 22

 ХУД-ийн НХҮХ-ээс “Жи Эл Эф” ХХК–тай хамтран дүүргийн 5-р хорооны иргэн 82 настай, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан Н.Цогзолд тусламж үзүүллээ. Ахмад настан Н.Цогзол нь хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд сайн үйлсийн аяны хүрээнд Н.Цогзолд хоол хүнс болон унтлагын хувцас, 2 ээлжийн дотуур хувцас, гарын алчуур, цагаан хэрэглэл болон өвчин намдаах эм, витамин зэрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүний тусламжийг НХ,ХАХА-ны дарга Б.Дагвадорж мэргэжилтнүүдийн хамт гэрт нь очиж, гардуулан өглөө. Уг сайн үйлсийн аяныг зохион байгуулснаар зорилтот бүлгийн өрхийн хэрэгцээнд дэмжлэг үзүүлсэн ажил болж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22139
0 эможи
keyboard_arrow_up