“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв” сэдэвт анхдугаар зөвлөгөөн болно
2015 оны 05 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн боловсролын хэлтэс, төрийн ба төрийн бус өмчийн цэцэрлэгийн зөвлөл хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүртээмжтэй, чанартай боловсрол олгох орчин үеийн чиглэл, сургалтын дэвшилтэт арга технологиос харилцан туршлага судлах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд анхан шатны ерөнхий боловсрол олгох нөхцлийг бүрдүүлэх, шинэ туршлага нэврүүлж бодитоор биелүүлэх боломж олж авах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмд хэвийн амьдрах, тэдэнд боловсрол олгох, төрийн болон төрийн бус байгууллага, нийгэмлэг, сонирхогч хувь хүмүүс, гэр бүл хоорондын харилцааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөнд гадаадын 6 төлөөлөгч урилгаар оролцож байгаа бөгөөд нийтдээ 200 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид хамрагдана.
Энэхүү үйл ажиллагаанд хүрээнд:
- Тухайн сэдээр илтгэл, нээлтэй микрофон-асуулт хариулт, үзэсгэлэн, хүүхдийн урлагийн тоглолт,
- Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нарт ОХУ-ын Буриад улсын их сургуулийн эрдэмтэн багш нар мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах бөгөөд сургалтад хамрагдсан багш нарт ОХУ-ын Буриад улсын их сургуулийн мэргэжил дээшлүүсэн сертификат олгоно.