ХУД-ийн 4, 8-р хорооны 43 га талбайд дахин төлөвлөлт хийж байна
Хан-Уул дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу 3 компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран нийт 43 га талбайн 503 нэгж талбарт төсөл хэрэгжүүлж байна. Үүнд:
1. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ 4-р хороонд 16,5 гад дахин төлөвлөлтийн гүйцэтгэгчээр шалгаран иргэдтэй гэрээ байгуулаад байна. “Хан-уул дүүргийн 4-р хорооны 34-р сургуулийн зүүн талын 147 нэгж талбарт буюу 16,5 га талбайд “Эко Яармаг 1” төслийн хэрэгжүүлэгч юм. Төсөл хэрэгжсэнээр 240 хүүхдийн цэцэрлэг 3 ш, 1280 хүүхдийн 2 сургууль, Ахуйн үйлчилгээний төв, 1860 айлын орон сууц.
2. “Ажнай цэгц” ХХК нь Хан-уул дүүргийн 8-р хорооны “А” хэсэгчилсэн талбайн 11,5 гад төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран ажлаа эхлээд байна. Нэгж талбарын тоо 133. Төсөл хэрэгжсэнээр 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургууль, ногоон байгууламж бүхий задгай талбай, авто зам, худалдааны төв баригдана. Эхний ээлжийн 11 айлын газрыг чөлөөлөн 200 айлын орон сууцны барилгын ажил эхэлсэн.
3. “Баярс констракшн” ХХК нь Хан-уул дүүргийн 8-р хорооны “Б” хэсэгчилсэн талбайн 15 гад төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран гэрээ байгуулах ажил нь эхлээд байна. Нэгж талбарын тоо 223. Төсөл хэрэгжсэнээр 360 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль, спорт амралтын хүрээлэн, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг зэрэг баригдан 3,5 км авто замын ажлууд хийгдэнэ.