Азийн залуус үндэсний хувцасаар гоёлоо

2015 оны 5 сарын 21

Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Ассамблейг “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулж байна. Уг чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 600 орчим зочид төлөөлөгч оролцож байгаа юм. Тухайлбал Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ерөнхийлөгч Идрис Харон, Ерөнхий нарийн бичгийн дарга Эдиола Пашолари, Азийн Залуучуудын зөвлөлийн Ерөнхийлөгч Мухаммед Кир Тоёо, Ерөнхий нарийн бичгийн дарга Азизудин Ахмад, тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Тэдгээр эрхэм хүндэт зочид Монгол үндэсний хувцсаар ижилсэн нь өнөөдрийн чуулганы өнгө төрхийг чимж байлаа. Маргааш чуулганы нийт төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадам Цонжин болдог цогцолборт болох юм байна. Энэ үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сур харваа зэрэг үндэсний ёс жаягийг сурталчилах үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22100
0 эможи
keyboard_arrow_up