“Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан” цол тэмдэг, “хүндэт жуух бичиг”-ээр шагнууллаа
2015 оны 5 сарын 20
Төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарыг хөгжүүлэх үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасныг үнэлж, Монгол Улсын Засгийн газрын шагнал “ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Тэргүүний ажилтан” цол тэмдгээр ХУД-ийн Татварын хэлтсийн мэргэжилтэн Пүрэвдаавуу овогтой Буяндэлгэр, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 55 дугаар тушаалаар “ Хүндэт жуух бичиг”-ээр мэргэжилтэн Давааренчин овогтой Баасансүрэн нар тус тус шагнууллаа. Шагнал авсан мэргэжилтнүүддээ баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22065
0 эможи