Улаанбаатарт 17 хэм дулаан

2015 оны 5 сарын 19

Малчидад зориулсан цаг агаарын мэдээ: Ойрын өдөрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

2015 оны тавдугаар сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэл:  Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав, Дорнод, Дарьгангын талаар 13-18 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор   20-25 хэм,  бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны тавдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Хур тунадас орохгүй. Салхи 20-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 23-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 3-8 грхэм, өдөртөө 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21991
0 эможи
keyboard_arrow_up