Архивын лавлагааг “Хан-Уул дүүргийн нэг цэг”-ээс авна

2015 оны 5 сарын 18

 Архивын лавлагаа мэдээллийг шинэ шатанд гаргах, үйлчилгээг олон цэгээс авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Дүүргийн нэг цэг” үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ. Уг үйлчилгээ нь нийслэлийн иргэн оршин суугаа дүүргийнхээ Засаг даргын Тамгын газарт хандаж тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нутгийн захиргааны байгууллага, өмчит болон өмчийн оролцоотой газар, аж ахуйн нэгж байгууллагын 1965-2014 оны архивын баримтаас лавлагаа хуулбар авах, бусад төрлийн баримтанд архивын лавлагааны захиалга өгөх бүрэн боломжтой юм. Өнөөдөр ХУД-т “Нэг цэгийн архивын лавлагаа үйлчилгээ”-ний нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа,  ХУД-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга М.Нямгэрэл болон албаны хүмүүс оролцож иргэд хүссэн лавлагаа мэдээллээ нэг цэгийн үйлчилгээнээс түргэн шуурхай авч байлаа.

Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваагаас “Нэг цэгийн лавлагаа үйлчилгээ”-ний талаар тодрууллаа:

“Өмнө нь архивын бүх лавлагааг зөвхөн Нийслэлийн архивын газраас дугаарлаж авдаг байсан. Тэгвэл өнөөдрөөс иргэд харьяа дүүргээсээ архивын лавлагааг авдаг болж байгаа юм. Ингэснээр тэдний цаг завыг хэмнэж зардал чирэгдлийг бууруулах сайн талтай юм. Эхний ээлжинд Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нэг цэгийн үйлчилгээнд архивын лавлагааг нэмж оруулсан бол цаашид нийслэлийн бүх дүүрэгт архивын лавлагааг нэг цэгийн үйлчилгээнд оруулна”гэв.



123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21988
0 эможи
keyboard_arrow_up