Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 5 сарын 18

08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн Хангарди ордны 14 давхарт болно. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулна.  Утас: 88054500

09:00 цагт МҮЭ-ийн холбоо нь Олон улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран Нийгмийн хамгааллын асуудлаар семинар МҮЭ-ийн холбооны хурлын зааланд зохион байгуулна.

10:00 цагт "1000 инженер" төслийн хүрээнд Япон улсад инженерийн чиглэлээр суралцахаар шалгалт өгч тэнцсэн оюутнуудад БСШУ-ны сайд Л.Гантөмөр батламж гардуулна. Энэ үеэр хэзээ, хичнээн хүүхдүүд бүртгүүлээд, ямар шалгуур тавиад одоо хэдэн хүнийг Японд сургахаар болсон талаар БСШУЯ-д дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 98119897

11:30 цагт "Авьяаслаг Азичууд" шоунд амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлсэн "Хөсөгтөн" хамтлагийн залуусыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр БСШУЯ-д хүлээн авч уулзан баяр хүргэнэ. Утас: 91913865

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21938
0 эможи
keyboard_arrow_up