Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгууль 6 дугаар сарын 14-нд болно
Ус сувгийн удирдах газрын балансад бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67, 98, Сүхбаатар дүүргийн 13, 15, 16, 17 дугаар хорооны 74, 81, 86, 92, 93, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 78 дугаар Улс түгээх байруудыг нийслэлийн өмчөөс хасав.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 376 сая 585 мянган төгрөгийн үнэ бүхий “Ионсей найрамдал” эмнэлгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Тус эмнэлэг нь 20 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт 35 өрөөтэй 2 давхар барилга юм. Монгол – Солонгосын хамтарсан “Ионсей найрамдал” эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 11 сард татан буулгахаар шийдвэрлэжээ.
НИТХ-ын 2015 оны “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 24/04 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тодотгосон жагсаалтыг баталлаа.
Үүнд: 2015 онд нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр төлөвлөсөн боловч эх үүсвэр дутагдсанаас санхүүжүүлж чадаагүй төсөл, арга хэмжээнд Баянзүрх дүүрэгт явган хүний гүйлтийн зам, Сонгинохайрхан дүүрэгт камержуулалт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд Чингэлтэй далан дээгүүр 80 дугаар гудамжнаас 103 дугаар цэцэрлэг хүртэл авто гүүр барих ажил орж байгаа юм.
НИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул- Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул- Налайх хотыг Найлах дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын сонгуулийг 6 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.
Сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай арга зүйн туслалцааг үзүүлж, зардлыг батлагдсан төсвөөс гаргаж, ажиллахыг Нийслэлийн Засаг даргад даалгалаа. Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн Нэгдсэн хороог 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталж, сонгуулийн хэсгийн хороодыг энэ сарын 23-ны дотор байгуулж, үйл ажиллагааг нь нэгтгэн удирдаж, сонгуулийг холбогдож хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулахыг сонгуулийн Нэгдсэн хороонд үүрэг болгов.
Уг журмын дагуу Хог тээвэрлэгч байгууллагуудад хүчин чадлын үнэлгээ хийж, хог тээвэрлэгчийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа хороо, бүсүүдэд нэмэлт сонгон шалгаруулалт хийх, Хог тээвэрлэгч байгууллагуудад үйчилгээний хамгийн доод шаардлагыг тогтоож өгөх, Гүйцэтгэлийн үнэлгээнд тулгуурласан гэрээг шинэчлэх, гэрээний үүргийг нэмэгдүүлэх, Хог ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, СӨХ, Хороо, иргэдийн бүлгүүдтэй хамтарч ажиллах, тэдний урамшуулах, Зам талбайн цэвэрлэгээ, Хог ачилт, цуглуулалтын үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлэх юм.
НИТХ-ын Тэргүүлэгчид “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, байрьж байгуулах журам”-ыг баталлаа. Энэхүү журам нь Авто замын түгжрэлийг бууруулах, Авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, Оршин суугчдын тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилготой. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилгажсан, шугам шүлжээ бүхий газарт нийт 10200 ширхэг авто гараж 55,26 га газрыг хамарч байна. Үүнээс зөвшөөрөлтэй – 1030, зөвшөөрөлгүй - 9170 байгаа юм. Авто зогсоол төлөвлөх, төсөл шалгаруулах юм.
Журмыг хэрэгжүүлэхдээ нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Байршил тогтоох, төлөвлөх, хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоог гаргах, иргэдэд танилцуулан санал авах юм. Үүний дараагаар нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосноор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулна.
Төсөлд тавигдах шаардлага нь Авто зогсоол төлөвлөж буй байршлын зурагтай байх, Төлөвлөж буй авто зогсоолын төсөл /төсөв, ажлын график төлөвлөгөө/ боловсруулсан байх, Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд авто зогсоол барих тохиолдолд энэ талаарх мэдээлэл бүхий самбарыг барилгажих талбайд 7-оос доошгүй хоног байршуулан оршин суугчдаас санал авсан байх, Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн 60-аас доошгүй хувийн мөнгийг өөрийн дансанд байршуулсан байх юм.