Хануулчууд эрүүл хүнс хэрэглэхийг уриалж байна

2015 оны 5 сарын 15

ХУД-ийн ЗДТГ, тус дүүргийн  Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран дүүргийн 50 жилийн ойг угтан “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аяны хүрээнд “Та шалга-Бид зөвлөе” өдөрлөгийг өчигдөр буюу энэ сарын 14-ны өдөр    “Хүннү молл”-д амжилттай зохион байгууллаа.

 
Өдөрлөгийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын дарга Д.Батбилэг, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, дэд дарга н.Даваасүрэн болон бусад холбогдох албаны удирдлагууд оролцлоо.

Энэхүү өдөрлөгийн зорилго нь  дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа


эрхлэгчдийг сурталчилах, бизнесийг дэмжихээс гадна ард иргэдэд эрүүл аюулгүй хүнсний хэрэглээний талаарх мэдлэг олгох, иргэдийг хүнсний хэрэглээний соёлд сургах түүнчлэн дүүргийн түүхэн замналын талаар танилцуулахад оршиж байлаа.

Түүнчлэн хяналтын байгууллага нь үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, нэг зорилго тавьснаар хүрэх түвшин, гарах амжилтаа ахиулах, эрүүл аюулгүй хүнсийг ард түмэндээ нийлүүлэх нэг боломж нээж байгаа гэдгээрээ илүү онцлогтой байна. Ингээд та бүхэндээ өдөрлөгтэй танилцаарай.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21908
0 эможи
keyboard_arrow_up