"Та шалга, бид зөвлөе" өдөрлөг өнөөдөр “ХҮННҮ МОЛЛ”-д болно
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд өнөөдөр 14:00 цагт “ХҮННҮ МОЛЛ”-д эрүүл аюулгүй хүнсний хэрэглээний талаарх мэдлэг, мэдээлэл олгох, хүнсний зөв зохистой хэрэглээг олон нийтэд сурталчилах зорилго бүхий "Та шалга, бид зөвлөе" өдөрлөгийг "Эрүүл хөрс-Эрүүл хүнс" аяны хүрээнд зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгөөр Хүннү молл төвийн үйл ажиллагаатай танилцуулж, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн туршлага солилцох сурталчилгаа, “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт АХА тэмцээн, “Та шалга-Бид зөвлөе” сэдэвт хяналтын хуудас сурталчилсан сургалтуудыг тус тус зохион байгуулагдах юм байна.