Азийн Залуучуудын Ассамблейн бүртгэл дууслаа

2015 оны 5 сарын 13

Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейг 5-р сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар болсон билээ. Уг чуулган эхлэхэд 5 хоног үлдээд байгаа бөгөөд чуулганд оролцох оролцогчдын бүртгэл өчигдөр дууслаа. Бүртгэл 2015.04.11-2015.05.12 хооронд Монголын Залуучуудын холбооны үндсэн сайт болох myf.mn сайтад онлайнаар явагдсан юм.

Ассамблейн үеэр “Азийн Залуучуудын зөвлөлийн гүйцэтгэх хорооны хурал” “Зүүн Хойд Азийн залуучуудын хамтын ажиллагааны уулзалт”, “Залуу бизнес эрхлэгчдийн уулзалт”, Дэлхийн Залуучуудын Ассамблейн уулзалт  зэрэг үйл ажиллагаанууд болох юм.

Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейд Азийн Залуучуудын Зөвлөлийн гишүүн 20 гаруй орон,  бусад улс орны 300 орчим төлөөлөгч залуус, Монгол Улсын өнцөг булан бүрээс 300 гаруй төлөөлөгч, 100 сайн дурынхан оролцоно.

Үүнд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөгчид,  Элчин сайдын яамдууд болоод Олон Улсын Байгууллага, төрийн болон ТББ-ын төлөөлөл, Бизнес эрхлэгч залуучууд, Монголд суугаа гадаадын байнгын сурвалжлагчид, хэвлэл мэдээллийнхэн багтаж байгаа юм.
Харин гадаадаас Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ерөнхийлөгч Идрис Харон, Ерөнхий нарийн бичгийн дарга Эдиола Пашолари, Азийн Залуучуудын зөвлөлийн Ерөнхийлөгч Мухаммед Кир Тоёо, Ерөнхий нарийн бичгийн дарга Азизудин Ахмад, тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм. Мөн БНХАУ-аас CNN телевизийн олон улсын тоймч Виктор Гао, БНЛАУ-ын Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны төлөөлөгч Вилавон Пантвонг, Киргизстан улсын Шилжилт Хөдөлгөөн Хөдөлмөр Эрхлэлт Залуучуудын яамны Дэд сайд Марат Нуралиев, АESIC олон улсын байгууллагын Дэд Ерөнхийлөгч Гордон Чинг зэрэг хүндтэй зочид төлөөлөгчид багтжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21824
0 эможи
keyboard_arrow_up