Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 5 сарын 12

09:00 цагт НИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар хэлэлцэн баталсан “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд болно. Утас: 99996898


09:00 цагт МУИС-ийн дугуй танхимд "Монголын соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, тулгамдсан асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.


10:20 цагт Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиев Гадаад Хэргийн яамны байранд болох Монгол Улс, Болгар Улсын Бизнес эрхлэгчдийн форумд оролцож үг хэлнэ.


11:00 цагт цалингийн асуудлаар хэвлэлийн хурал "Монгол ньюс" мэдээллийн төвд зарлалаа.  Утас: 99027019


11:00 цагт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төсөл”, “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг” төслийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичиг, Буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Гадаад хэргийн яамны “Мутрын түшээ” танхимд болно.


11:00 цагт "Тэнхлэг зууч" ХХК-аас Орон сууцны үнийн индексийг Монголбанкны Мэдээллийн төвд зарлана. Утас: 310081


11:00 цагт экспортод мах, махан бүтээгдэхүүн гаргах чиглэлээр МХЕГ, ХХААЯ, Махны холбоо, бүтээгдэхүүнээ гадагшаа гаргахад бэлтгэж байгаа нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай МХЕГ-ын хурлын танхимд уулзана. Утас: 91989890


12:30 цагт МУИС-ийн Оюутны Холбооноос зохион байгуулж буй NUM FAMILY-ONE FAMILY төслийн нээлтийн үйл ажиллагаа МУИС-ийн нэгдүгээр байрны гадна болно. Нээлтэнд бусад их дээд сургуулийн төлөөллүүд, МУИС-ийн захиргаа, МОХ, МЗХ, НАМОХ гэх мэт байгууллагуудын удирдлагууд ирнэ... Утас: 99213773


13:00 цагт Олон улсын сувилагчдын өдрөөр Монголын мянга мянган сувилагчдын төлөөлөл "Сувилагчдын хөдөлмөр эрх" сэдвийн дор МҮЭСТОрдонд чуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21720
0 эможи
keyboard_arrow_up