“Крилл үсэг” хөшөөний нээлтийн үйл ажиллагаа боллоо

2015 оны 5 сарын 11

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж 2014 онд Болгар улсын  Софи хотод айлчлах үеэр хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол,Болгар улсын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монголын ард түмнийг соён гэгээрүүлж, хөгжлийн замд түүчээлсэн Крилл үсгийн хөшөөг байгуулах санаачлага ИТХ-аар дэмжигдэж, дүүргийн Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн урд талбайд өнөөдөр ийнхүү сүндэрллээ.

Крилл, Методи-ийн цагаан толгойн үсэг анх Болгар улсаас түүхэн эх үүсэлтэй бөгөөд Монголчууд бидний дөрвөн үеийг дэлхийн соёл иргэншилтэй эн зэрэгцэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гавьяатай биичг үсэг аж.

Дээрх санаачлагыг дэмжиж хөшөөний хөрөнгө зардлыг гаргахад туслалцаа үзүүлсэн Монгол улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Л.Дүгэржав, Болгар Монголын Найрамдлын нийгэмлэгийн дарга ноён Младен Станев, Эдийн засгийн хөгжлийн үндэсний холбооны зөвлөлийн орлогч дарга Вълчо Друмев, Бүгд Найрамдах Болгар улсаас суугаа Түр хамаарагч ноён Стаматов, Дагин компанийн ерөнхий менежер ноён Йордан Генов, 118-р сургулуийн захиргаа, багш, сурагчид нартаа дүүргийн иргэд талархалтай хандаж буй.

Өнөөдрийн  “Крилл үсэг” хөшөөний нээлтийн үйл ажиллагааг нээж ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг үг хэлэхдээ “Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт ПЛЕВ-НЕЛ-ИЕВ,   болон Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд ноён Ц.Цолмон, Монгол Улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён  Л.Дүгэржав эрхэм зочид, төлөөлөгчид та бүхний энэ өдрийн  амар амгаланг айлтгая. 

Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол, Болгар улсын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монголын ард түмнийг соён гэгээрүүлж, хөгжлийн замд түүчээлсэн Крилл үсгийн хөшөөг байгуулах санаачлага Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар дэмжигдэж, дүүргийн  Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн урд талбайд өнөөдөр сүндэрлэж байгаад баяртай байна.

Монгол Улсад төрийн дээд айлчлалт хийхийн зэрэгцээ энэхүү Крилл үсгийн хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч ПЛЕВ-НЕЛ-ИЕВ танд болон дагалдан ирсэн албаны бүх хүмүүст дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.   Монгол, Болгарын найрамдал батжих болтугай” гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21716
0 эможи
keyboard_arrow_up