Хан-Уул дүүрэг АПУ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2015 оны 5-р сарын 11-ны өдөр буюу өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, АПУ ХК-ны гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг нар нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү гарын үсэг зурах арга хэмжээ тус дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны хурлын зааланд болж өнгөрлөлөө.
Тэрээр энэ онд Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын зүгээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хүний хөгжил, байгаль орчин , улмаар өв соёлын чиглэлээр хамтран ажиллахаар болж байна. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд энэ сарын 15-ны өдөр туул гол дагуу хог хаягдлыг хамтран цэвэрлэхээр болж байгаа бөгөөд цаашид олон ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм байна. Цаашид нутгийн захиргааны байгууллага буюу төрийн байгууллага хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж олон салбарт хамтран ажиллахаар төлөвлөж байгаа талаар дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг энэ үеэр хэлж байлаа.
Санамж бичгийг байгуулснаар АПУ компаний зүгээс хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашлаад улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, нийгмийн сайн сайхны төлөө хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм байна.
Нийгмийн хариуцлага бол бодит үйл хэргээс гадна байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаагаар илэрдэг юм. Энэ үүднээс Хан-Уул дүүргийн хувьд 2015 онд нийгмийн үүргээ хувийн хэвшил, аж ахуйн нэгж, төр захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр энэхүү төлөвлөн ажиллаж байгаа нь ихээхэн онцлогтой болж байна.