“Хөршийн хамгаалалт”-ын талаар иргэд, олон нийттэй уулзалт зохион байгууллаа

2015 оны 5 сарын 09

Хөршийн хамгаалалт сэдэвт уулзалтыг ХУД-ийн ЗДТГ болон дүүрэгдэх Цагдаагийн 2-р хэлтэс, 10-р хороо хамтран дүүргийн 7-р сургууль дээр зохион байгууллаа. “Хөршийн хамгаалал” гэж юу вэ? хорооны иргэд оршин суугчид өөр хоорондоо эвлэлдэн нэгдэж, өөрсдийн амьдарч байгаа орчиндоо эерэг таатай нөлөөллийг бий болгох, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гаргадаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  чиглэлээр төрийн байгууллагатай хамтарч ажиллах үйл ажиллагаа юм. “Хөршийн хамгаалал” сэдэвт уулзалтанд ХУД-ын ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга М.Нямгэрэл, ХУД-дэх Цагдаагийн 2-р хэлтсийн дарга Д.Отгонжаргал, УБХЦГ-ын Түр хамгаалал байрны дарга, цагдаагийн х/ч Д.Сэржмядаг, Хороо хариуцсан хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Энхтайван нар оролцлоо. Үйл ажиллагааг нээж дүүргийн Захиргаа хуулийн хэлтсийн дарга М.Нямгэрэл үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “Хөршийн хамгаалалтын үйл ажиллагааны хэлбэр нь сайн дурын үндсэн дээр нэгдсэн оршин суугчдаас “Хөршийн холбоо” байгуулж, иргэдийн харилцан итгэлцлийг үндсэн дээр үйл ажиллагааг явуулна. Та бүхнийг хамтран ажиллахыг хүсэж байна” гэлээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21659
0 эможи
keyboard_arrow_up