“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг боллоо

2015 оны 5 сарын 08

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас нийслэлийн Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг өнөөдөр боллоо.

 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус яармагийн үеэр ажлын байрны захиалга ирүүлсэн 400 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 2464 ажлын байр зарлагдсан бөгөөд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ хэрэгжих “Жуулчдад ээлтэй оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан залуусыг бүртгэлээ. Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор явагдсан үзэсгэлэнд биечлэн оролцож амжаагүй иргэд ажлын байрны мэдээллийг 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нийслэлийн Аялал жуулчлалын газрын Жуулчны мэдээллийн төвийн 70108687 утсаар авах боломжтой гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21649
0 эможи
keyboard_arrow_up