Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 5 сарын 08

09:00 цагт "Дээд боловсролын байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, эрдэм шинжилгээ-инноваци" сэдэвт Эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ын төв номын сангийн 604 тоотод болно. Утас: 96616500


11:00 цагт Соёлын төв өргөөнд “Эх орны дайны Ялалтын 70 жил”-ийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт болно. Баярын арга хэмжээнд төр, засгийн төлөөлөл Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайд, Беларусь улсаас суугаа Элчин сайд, Казакстан улсаас суугаа Элчин сайдууд болон ахмад дайчид оролцоно. Утас: 99160187, 99121715


11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монгол улсын аймгуудыг гурав дахь жилдээ эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтцийн хөгжлөөр нь харьцуулан эрэмбэлсэн болон аймгуудын хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийн түвшин, хөдөлмөрийн хөлс, төсвийн эрх мэдэл, татвараас зайлс хийх, цахилгааны үнэ, банк санхүүгийн үйлчилгээ, малын тоо толгой гэх мэт өнөөгийн хөгжлийн түвшний олон асуудлаар "Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын төв"-өөс мэдээлэл хийнэ.


11:00 цагт Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Иргэний нисэхийн салбарын мэргэшсэн ажилтнуудын нисэхийн онолын талаарх ерөнхий мэдлэгийг сорих, харилцан мэдлэг солилцох зорилготой "Нисэхийн онол" тэмцээн  МҮЭСТО-ны Бага танхимд болно. Утас: 99111738, 91615500


11:00 цагт Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан "Ирээдүйд тэмүүлсэн 90 жил" үйл ажиллагаа их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөний өмнөх талбайд болно. Утас: 62263101, 97077008, 91000017


11:00 цагт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо буюу Хужирбуланд орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдсан 203 дугаар цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ болно. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон дүүргийн удирдлагууд, иргэд оролцоно. Утас: 99008498, 99810808


12:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Хөгжлийн банкны 2014 оны аудитын тайлангийн талаар тус банкны захирал Н.Мөнхбат мэдээлэл хийнэ.


12:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд  МОХ-ны зүгээс цаг үеийн асуудлын талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгнө. Утас: 99003707


12:00 цагт “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2015” хөдөлмөрийн яармагийн нээлт Нийслэлийн Засаг захиргааны 4-р байрны 2-р давхрын үзэсгэлэнгийн танхим /Улаанбаатар банкны шилэн цэнхэр байр/-д болно. Утас: 91666064, 99013782


12:30 цагт Өвөрхангай аймгийн Арвагархээр морин спорт холбооноос улс аймгийн алдар цолтой уяачдын зөвлөгөөний талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12:30 цагт Монгол ньюс мэдээллийн төвд удахгуй болох гэж байгаа тоглолтынхоо талаар МУГЖ.Н.Төмөрхуяг мэдээлэл хийнэ. Түүний амьдрал тийм ч дардан шулуун байгаагүй ч эцэстээ хүсэн хүлээсэн анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа тул энэ удаа үзэгчиддээ сэтгэлийн цэнгэл эдлүүлнэ гэж амлаж байгаа. "Насны намар" "Амьдрал хайр дээр тогтдог" зэрэг олон сайхан хит дуу тоглолтын үеээр эгшиглэх юм.


15:00 цагт Академич Чимиднямын Доржсүрэн "Монгол орны ой" гэсэн нэн чухал сэдвээр Тусгаар тогтнолын ордонд лекц уншина. Утас: 99092150, 99045949

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21608
0 эможи
keyboard_arrow_up