Хан-Уул дүүргийн ИТХ-аас нээлттэй сонсгол зохион байгууллаа

2015 оны 5 сарын 06

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Өргөдөл, гомдлын хороо Иргэний танхим хамтран “Нэхмэлийн шар”-ын байрнуудын дахин төлөвлөлтийн талаар өнөөдөр  нээлттэй сонсгол зохион байгууллаа.

 

Нээлттэй сонсголд тус дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг болон  Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох мэргэжилтэнүүд, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Дэд бүтэц, барилгажилтийн хороо, дүүргийн Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Мэндсайхан, 2,3 дугаар хорооны иргэд оролцлоо.
Мөн 15 дугаар хороонд байрлах үйлдвэрийн 34,25/5 байрны иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа тухай асуудлыг нээлттэй сонсголоор хэлэлцлээ. Нээлттэй сонсголыг ИТХ-ын Өргөдөл, гомдлын хорооны дарга Н.Отгонбаяр хөтлөн явуулж, Рендер Бау ХХК, Нутгийн буян ХХК, Эфэс ХХК, Фүжи холдинг ББСБ зэрэг 4 компани иргэдэд мэдээлэл танилцуулга хийж иргэдийн асуусан асуултанд хариулт өгч байлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21558
0 эможи
keyboard_arrow_up