ХУД НХҮХ Эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

2015 оны 5 сарын 06

Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль хамтран зохион байгуулсан  “Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудын мэргэжлийн үйлчилгээг сайжруулах арга замууд” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд ХУД-ийн НХҮХ-ийн мэргэжилтэн Ө.Энхцэцэг “Байнгын асаргаатай хүүхдээр дамжуулан эцэг эхийг нь чадавхижуулах”, мэргэжилтэн О.Үүрийнтуяа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх нийгмийн ажил үйлчилгээ” сэдвээр тус тус илтгэл бичиж, оролцлоо.

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн багш н.Ариунтуяа, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн н.Отгондэлгэр, Мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн н.Сүх-Очир нар шүүгчээр ажиллав. Эрдэм шинжилгээний хурлын үеэр яригдсан санаа оноо, арга туршлагыг нэгтгэн Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлэхээр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21526
0 эможи
keyboard_arrow_up