“Хөршийн хамгаалалт”-ын үйл ажиллагааны талаар иргэд, олон нийттэй уулзалт зохион байгуулна
Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвх санаачилгад суурилсан “Хөршийн хамгаалалт” амгалан тайван байдлын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2015 оны А/112 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 2-р хэлтэс, 10-р хороо хамтран иргэдтэй уулзалт зохион байгуулж санал солилцоно.
“Хөршийн хамгаалалт”-ын үйл ажиллагааны талаар иргэд олон нийтээс санал авах уулзалтыг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагт дүүргийн Буянт-Ухаа цогцолбор 7-р сургуульд зохион байгуулах гэж байна.
Иргэд та бүхнийг “Хөршийн хамгаалалт”-ын үйл ажиллагааг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр болох санал хүсэлтээ илэрхийлэн бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
ХУД Захиргаа хуулийн хэлтэс