"Алтан гэрэгэ" хорооллын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо
Хан-Уул Дүүргийн 8-р хорооны дахин төлөвлөлтийн "А" блок буюу 11,5 га талбайд төсөл хэрэгжүүлэгч "Ажнай Цэгц" ХХК-ны "Алтан гэрэгэ" хорооллын шав тавих ёслолын үйл ажиллагаа 2015 оны 05 сарын 03 ны билэгт сайн өдөр боллоо. Тус компани 133 газар өмчлөгчтэй 3 талт гэрээ байгуулах бөгөөд явц 90%-тай байна. Эхний ээлжийн 11 айлын газрыг чөлөөлөн 200 айлын орон сууц барихаар ийнхүү нээлтээ хийж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр 900 айлын орон сууц, 180 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн цэцэрлэг зэрэг барилга байгууламжууд баригдах юм.
Ёслолын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, С.Очирбат, ДИТХ-ын төлөөлөгч, 8-р хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа, ХУД-ийн ЗДТГ-ийн ЭЗТХ, "ХАСУУ ЦАМХАГ" ХХК, "АЖНАЙ ЦЭГЦ" ХХК-ны удирдлагууд болон хорооны иргэд оролцлоо.