Сайн дурын ажилтны уулзалт боллоо

2015 оны 5 сарын 05

   НХ, ХАХА-ны дарга Б.Дагвадорж удирдан сайн дурын ажилтнуудтай санал солилцох уулзалт хийлээ. Уулзалтанд 11 хорооны сайн дурын ажилтнууд оролцлоо. Сайн дурын халамжийн үйлчилгээний тухай мэдээлэл өглөө. Сайн дурын ажилтнууд өөрсдийн хороо тус бүрт хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч, хоорондоо санал солилцлоо. Мөн хэлтсийн дэргэд “Халамж хөгжлийн өргөө” ажиллуулахаар болсон тухай танилцуулж,  цаашид хийх ажлуудаа төлөвлөлөө. Үүнд “Халамж хөгжлийн өргөө”-нд долоо хоног бүрийн Лхагва гаригт “Мэдээллийн өдөр” ажиллах тухай иргэдэд зар хүргэх, сайн дурын ажилтнууд 14 хоногт 1 удаа уулзаж мэдээлэл солилцож байх, гарын авлага брошур хувилан тараах, сайн дурын ажилтан бүр “Ажлын дэвтэр”-тэй байх, 2015 оны ажлын төлөвлөгөө гаргах зэрэг ажлуудыг хийхээр боллоо. Дараа нь “Халамж хөгжлийн өргөө”-тэй танилцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21474
0 эможи
keyboard_arrow_up