Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 5 сарын 05

07:30 цагт ОХУ-ын Ангарска хотын төв талбайд парад алхах "Тэмүжин-Өрлөг"-ийн сурагчид БХИС-ийн сургуулиас ОХУ-ыг зорино. Утас: 99795099


10:00 цагт “Олон улсын эх баригчдын өдөр”-ийг  Эрүүл мэнд, спортын яамнаас “Хүйн ээж бид-Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэхээр болсон талаар болон ДЭМБ-ын “Анхны тэврэлт” санаачилгыг танилцуулах арга хэмжээг ЭМСЯ-ны хурлын “Б” танхимд зохион байгуулж мэдээлэл хийнэ. Утас: 264923


10:00 цагт “Түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах үндэсний уулзалт-2015” сэдэвт үндэсний уулзалт  БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд болно. Утас: 99106727


11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "Балбын ард түмэнд туслацгаая" хандивын үйл ажиллагааны тухай хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн хуралд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан О.Нямдаваа,/ Балбыг хамаарсан элчин сайдаар ажиллаж байсан/ ОУУЗУХСНХ-ны Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан Энхжин нар оролцоно. Мөн Баянхошуу дахь цэцэрлэгийн багачууд оролцоно. Утас 99022376


12:00 цагт 2016 онд Улаанбаатар хотноо зохиогдох Ази-Европын 11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтын лого, цахим хуудасны нээлт МҮОНРТ-ийн Төв байранд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21463
0 эможи
keyboard_arrow_up