“ Чадварт суралцахуй” сэдэвт ажил мэргэжлийн аварга баг, сувилагч шалгаруулах уралдаан боллоо

2015 оны 5 сарын 04

ХУД-ийн Нэгдсэн эмнэлгээс сувилагч, тусгай  мэргэжилтнүүдийн  онолын  мэдлэг, гардан үйлдлийн ур чадварыг дээшлүүлж, түгээмэл үйлдлийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор “Байгууллагынажил мэргэжлийн аварга баг, сувилагч” шалгаруулах  ажил мэргэжлийн тэмцээнийг 2015.05.01- нд зохион байгууллаа.

Ажил   мэргэжлийн уралдаанд   насанд хүрэгчдийн тасгийн” Оюуны ундраа” баг, ХАЯТ-эрчимт эмчилгээний тасгийн “Чадамж” баг, хүүхдийн тасгийн “ Энхийн бурхад” багууд авхаалж самбаа, авъяас  билэг  оюун  ухаанаа   сорьж  амжилттай  оролцлоо.

       Ажил мэргэжлийн тэмцээнийг  онолын мэдлэг, гардан үйлдэлсувилахуйн ерөнхий арга заслын үзүүлэлтээс хийж гүйцэтгэх, асаргаа, сувилгааны үндсэн зарчмын дагуу бэлтгэсэн өгөгдөхүүнд хариулт өгөх ,  яаралтай тусламжийн сэтгэн бодох  шийдвэр гаргах асуумжид хариулт өгөх,  байгууллагын хэмжээнд  сувилахуйн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэрэгжилтийг сайжруулахаар  нэвтрүүлсэн сувилахуйн технологийг  танилцуулахгэсэн 5  шалгуур үзүүлэлтээр дүгнэж  шалгаруулав.

 

ХУДНЭ-ийн  хүүхдийн тасгийн  Д. Нямхүү ахлагчтай “Энхийн бурхад“ баг тэргүүлж, мэдлэг, ур чадвараар хүүхдийн тасгийн сувилагч Ц. Лхамжав   шалгарч  мэргэжил нэгт нөхдөө манлайллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21460
0 эможи
keyboard_arrow_up